
此平台不互动,请移步公众号“蒙研社”交流。
引自:蒙古国土地规划、大地测量和制图总局
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын хоорондын дипломат харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд 2024 онд Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газар, БНСУ-ын Дотоод хэрэг, аюулгүй байдлын яам, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар болон БНСУ-ын Газар, геоматик (LX) корпораци хооронд “Монгол Улсын хаягийн мэдээллийн системийг шинэчлэх” төслийг хэрэгжүүлэхээр санамж бичиг байгуулсан.
在蒙古国和韩国的外交关系与合作框架下,2024年,蒙古国政府办公厅、韩国行政安全部、蒙古国土地规划、大地测量和制图总局以及韩国土地和地理信息公司(LX)签署了一份谅解备忘录,以实施“更新蒙古国地址信息系统”项目。
Тус санамж бичгийн хүрээнд Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага КОЙКА-гийн дэмжлэгтэйгээр уг төслийг 2026–2029 оны хооронд дөрвөн жилийн хугацаатай хэрэгжүүлэхээр болсон.
根据谅解备忘录,该项目将在国际合作机构KOICA的支持下,于2026年至2029年间分四年实施。
Бэлтгэл ажлын нэг хэсэг болох холбогдох төрийн байгууллагын албан хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, чадавхийг бэхжүүлэх сургалтыг БНСУ-ын Дотоод хэрэг, аюулгүй байдлын яамны санхүүжилтээр 2025 оны 8 дугаар сарын 25-наас 9 дүгээр сарын 3-ны өдрүүдэд БНСУ-ын Гунжү хот дахь LX корпорациас хариуцан амжилттай зохион байгууллаа.
作为筹备工作的一部分,由韩国行政安全部资助,2025年8月25日至9月3日,在韩国公州市由LX公司成功组织了一次培训,旨在提升相关政府机构官员的专业技能和能力。
Сургалтын зорилго нь Монгол Улсын одоогийн хаягийн тогтолцоог шинэчлэх, олон улсын жишигт нийцүүлэх, хаягт суурилсан үйлчилгээний дэвшилтэт шийдлийг судалж нутагшуулах, түүнчлэн хоёр улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чиглэсэн юм.
此次培训旨在更新蒙古国现有的地址系统、使其符合国际标准、研究和引入先进的地址服务解决方案,并深化两国合作。
Сургалтад Монгол Улсын хаягийн асуудал хариуцсан 11 төрийн байгууллагын 20 албан хаагч хамрагдаж, LX корпорацийн “Газрын мэдээллийн сургалтын төв бааз”-д байрлан “K-хаяг”-ийн тогтолцоо, олон улсын хаягийн менежментийн шилдэг туршлагын талаар мэдлэг олж авлаа.
来自蒙古国11个负责地址事务的政府机构的20名官员参加了培训,他们住在LX公司的“土地信息培训中心基地”,学习了“K-地址”系统和国际地址管理最佳实践的知识。
Үүнд:
具体包括:
“K-хаяг”-ийн түүх, төрөл;
“K-地址”的历史与类型;
“K-хаяг”-ийн мэдээллийн систем, олон улсын хамтын ажиллагааны чиглэл;
“K-地址”信息系统和国际合作方向;
“K-хаяг”-ийн шинэчлэлийн төсөл, үйлчилгээний модел.
“K-地址”更新项目和服务模式。
Мөн сургалтад оролцогчид БНСУ-ын Орон нутгийн захиргааны мэдээллийн хөгжлийн хүрээлэнд (KLID) практик дадлага хийж, хаягийн мэдээлэлд суурилсан үйлчилгээ үзүүлэгч байгууллага, хувийн хэвшлийн үйл ажиллагаа, инноваци, бүтээгдэхүүнтэй танилцсан.
此外,培训参与者还在韩国地方政府信息发展研究所(KLID)进行了实践培训,了解了基于地址信息提供服务的机构和私营部门的运营、创新和产品。
Үүнд:
具体包括:
Хаягийн өгөгдлийн бүтэц, зурагчлах болон боловсруулах дадлага;
地址数据结构、制图和处理实践;
Аюулгүй байдлын сургалтын төв, шуудангийн салбарын хаягт суурилсан үйл ажиллагаа;
安全培训中心、邮政部门基于地址的运营;
Инчон хотын смарт хяналтын төв, робот хүргэлтийн үйлчилгээ;
仁川市智能控制中心和机器人配送服务;
EVAR Corp (автомат робот цэнэглэгч), SDT LLC (хаягийн самбарын үйлдвэр)-ын инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээ.
EVAR公司(自动机器人充电器)和SDT有限责任公司(地址牌制造商)的创新产品和服务。
Энэхүү сургалтын үр дүнд Монгол Улсын төрийн байгууллагын албан хаагчид БНСУ-ын хаягийн мэдээллийн системийн туршлага, шилдэг шийдлүүдтэй танилцаж, мэргэжлийн мэдлэг, ур чадвараа дээшлүүлэн, хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал хувь нэмэр орууллаа.
通过这次培训,蒙古国政府机构官员了解了韩国地址信息系统的经验和最佳解决方案,提升了专业知识和技能,为两国扩大合作做出了重要贡献。
声明:欢迎读者监督,如翻译有误请留言纠正!